6. 14 нд 20 цаг 30 минутын орчим Anchorage хотоос Pen-Air компаний жижиг онгоцоор хөөрлөө.

Мөнх цаст уулсын дээгүүр, гол мөрөн ой моддын дээгүүр 1 цаг гаруй ниссэний эцэст 22 цагт Аляска мужийн Диллингхам хотод газардлаа.


(Dillingham-д газардаж байна.)

(Dillingham хотын нисэх онгоцны буудал)
Биднийг компаний ажилтнууд, сургуулийн шар автобус хүлээж авлаа.

Энд хэдийгээр оройний 10 цаг болж байгаа боловч ямар ч шөнө болж байгаа шинж алга байлаа. Өдөр шиг гэгээтэй. Нар нь шөнө 1цаг гээд жаргадаг юм байна.

(23 цаг 12 минутанд авсан зураг. Өдөр шиг харагдаж байгаа биз. )
Нэг талаасаа гоё ч юм шиг.
Коломбаас 30 гаруй, Украйнаас 20, Түркээс 10, Монголоос 1, Тайланд 2 хүүхэд ирсэн байна. Шар автобусанд суугаад байрлах газраа (bunkhouse) ирлээ. Долоон Коломба хүүхэдтэй нэг өрөөнд орлоо.Тэд нар хоорондоо испаниар ярьж байсан болохоор би ер ойлгохгүй байлаа. Харин бид хоорондоо англиар хэл амаа ололцоод байв.
Их нөхөрсөг сайн хүүхдүүд шиг санагдсан.

(Andres, Alvaro, Carlos, би)


