Japan 2: NAGOYA 2013/09/21

Энэ өдөр сайхан амарч аваад Нагояагийн дурсгалт газраар аялалаа. Шинжлэх ухааны музей орж үзье гэтэл хамгийн сонирхолтой үзвэрийн тасалбар аль хэдий нь дууссан байлаа. Ингээд Нагояагийн цайз 名古屋城 Nagoya-jo руу цааш явлаа. Дугуйгаар л явж байлаа. Дугуй ер нь сайхан тээврийн хэрэгсэл юм. Шатахуун зарцуулахгүй, нэмэлт зардал чирэгдэл байхгүй. Дугуйгаар явах замд Нагояа хотын зохион байгуулалт таалагдаж байлаа. Цайз явах замд Шинто шашны сүм дайралдлаа. Ингээд орой Баяраанааг ажлынх нь үүдэнд хүлээлээ. Гэвч цагтаа гарч ирсэнгүй. Ингээд замын эсрэг талд хүлээж байтал Баяраа гэнэт гарч ирээд намайг дуудахын завдалгүй дугуйгаа унаад жирийгээд өглөө. Араас нь хамаг хурдаараа жилээ. Гэвч Баяраа замын хөдөлгөөний дүрмийг үл харгалзан жирийж өглөө. Сүлжиж, тойрч, урсгал сөрж маш хурдтай жийж байсан тул алдчихваа. За ямар ч байсан гэр лүү явсан байх гэж бодон харихаар шийдлээ. Ингээд явж байтал ашгүй тэр урд Баяраа харагдана. Хамаг хурдаараа жийж түүний урд нь гарлаа. Тэр намайг хойноос нь хөөж байгааг огтхон ч гадарлаагүй болтой Хүүе гэхэд огли татан харайлгав. Ингээд бид 2 нэг юм уулзав. Сакае орж жаахан суухаар шийдэв. Нагояа аквириум үзлээ. Дэлфин маш их таалагдлаа.