Japan 3 – TOKYO: 2013/09/23

Баяраа бид 2 өглөө эртлэн босож, нийслэл Токио хот орохоор Канаяама буудал уруу дугуйгаа хөлөглөн гарлаа. Замдаа өглөөний цай болгож комбинегээс идэх уух юм авлаа. Ингээд дугуйгаа буудлын гадаа үлдээж, 160 иенээр билет авлаа. Биднийг маш хол зам хүлээж байсныг яахан мэдэх билээ. Харин Баяраа урд нь 1 удаа явж байсан тул мэдэж байсан байх. Орон нутгийн галт тэргээр Токио орно гэдэг тийм амар ажил биш ээ, цаг гаруй яваад өөр галт тэргэнд сууна, дахиад сэлгэнэ. Баяраанаагийн нойр дутуу явсан тул унтаж цагийг өнгөрөөж байлаа. Фүжи уулын хажуугаар өнгөрлөө, зуны улиралд цас нь хайлдаг болсон гэнэ, мөн намайг явж байх үед маш их манантай байсан учир харагдсангүй. Ингээд 7 цаг явсны эцэст Токиод ирлээ. Тэгтэл Нагояагаас биднийг аль хэдий нь хүлээж байлаа. Учир нь Шинкансен буюу суман галт тэргээр 2 цаг л явах газар. 442 км Токио хотод ирээд хамгийн эхлээд хамгийн их хөдөлгөөнтэй газар Шибуяа дүүрэгт ирлээ. Хачи нохойны хөшөөн дээр зургаа татуулав. Хоол идээд Харажүкү гудамж уруу явлаа. Тэндээс Ёокохама хот уруу найз Тэгшээгийнх рүү гарлаа. Нилээн орой болсон байлаа. Тэгшээгийн гэрийг олох гэж нилээн төөрч будлив. Ядаж байхад утасны цэнэг дуусахтай зэрэгцээд хүйтэн бороо шивэрч эхлэв. Нилээн норж даарч байлаа. Ингээд ямар ч байсан дэлгүүр орж утсаа цэнэглэе. Замд нэгэн айлын гадаа ишнүүр олдлоо. Бид 3 сэмээрхэн очоод утсаа цэнэглэхийг оролдов. Тэр зуур бидний өөдөөс маш ховор амьтан гарч ирсэн юм. Ингээд утсаа цэнэглэж Тэгшээгийн гэрийг газрын зураг дээр олж орлоо. Тэгсэн Тэгшээгийн гэрийн маш ойрхон ирээд буцсан байлаа. Урт удаан замын туршид ядарсан хүмүүс бөх бат нойрсоцгоолоо.