1 жил гаруй хугацааны дараа аялал маань УБ-Бээжингийн чиглэлээр эхлэж тэмдэглэлээ үргэлжлүүлэн бичиж байгаадаа баяртай байна.Энэ блогоо хамгийн ойр дотныхоо хүмүүст зориулсан билээ.
Замд гарахын урд орой:
Ингэж уулзалдаагүй удаан хугацаа өнгөрсөн байна. Сэтгэлд хамгийн ойрхон андууд гэдэг бол 10 жил нэг ангид сурсан найзууд байдаг гэдгийг ухаарлаа.

Beyefendi Moitog

Нэр нь Сүхээ, хоч нь Гүнсээ
10/01/09 7:45 Галт тэрэгний буудал дээр гаргаж өгч байна.
16 жил үерхсэн гурван найз ангийн андууд.
Та нар минь бүгд сайн сууж байгаарай.
Хүү нь, дүү нь, найз нь сайн яваад ирнэ ээ.
Ийнхүү УБ хотоосоо хөдлөн та нараасаа салан одов. Урд шөнө унтаагүй учир өглөөний цайны дараа унтаж орхилоо. Нэг харсан Сайн-Шандад ирснийг мэдэлгүй нам унтаад Замын Үүд ойртсон байлаа. Minii nutag ch yamar saihan urgun uudam yum be?
БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ой болж байгаа тул хил 4 хоног хаасан байлаа. Oroi ni 20:00 tsagiin orchim Mongoliin hil davlaa. Manai Mongoliin shalganiihan gej Mongol Ulsiin irgenee hulgaich meteer uzej, olon zuil shalgaaj (Nas, ord, passport hezee avsan, hamgiin suuld hezee irsen) gariin useg chini tohirohgui bna geh meteer arai l hileer gargahgui uldeechihsengui. Gaaliinhan bur shalgahsangui hileer yamarch haraa hyanaltgui garj orhiv.
Эрээн хотод 2 цаг гаруй зогсож вагоны дугуйг солилоо. Нарийн төмөр замаар Эрээнээс цааш вагоны дуу чимээ, савалгаа эрс багассан нь мэдрэгдэж байлаа.
Ereenii bokzal ni Ulaanbaatariin bokzalaas iluu goe bolson haragdsan vagonoos buusan chini songodog hugjmiin namuun ayalguu egshigleed ....
Вагон тэр чигээрээ гадаад хүнээр дүүрсэн байлаа. Манай купэнд Оросоор дайрч Монголоор 13 хоног аялаад явж байгаа Швэд залуу Жоел явж байсан бөгөөд их нөхөрсөг дажгүй залуу санагдсан. Архи дарс хэрэглэдэг болтой монголын бидний ярьдгаар найрка авч яваа нь инээдтэй санагдаж байлаа. Яагаад ийм архи авсныг нь асуутал маш хямд 2000 төгрөг байсан гэж хариулж байна лээ. Хөдөөгүүр фургонд зохиолын дуу сонсож явсаар байгаад монгол хамтлаг дуучид ялангуяа Жавхлан, Хурдыг мэддэг болсон байлаа. Hi-Fi CD Shop-оос Жавхлан, Ice top-ийн CD худалдаж авснаа надад үзүүллээ. Даанч түүнд CD тоглуулагч байхгүй байсан учраас сонсож боломжгүй байсан юм. Тэгэхээр нь компьютер дээрээ байсан дуугаа түүнд хуулж өглөө. Тэр ч бас надад ганц нэг дуу өглөө.
Бээжин дөхөөд ирэхээр газар нутаг нь их уулархаг шовх уул нуруугаад бүрхэгдсэн манай Монголд байдаггүй тийм дүр зургууд ажигладагдаж байх юм.
Ийнхүү 10/02/09 14:05нд Бээжин хотын төв вокзалд буулаа.












Sain uu andaa?uneheer nice dursamjiig hoich uedee ireeguin amidraldaa uldeej yavaa naiziigaa harahdaa baharhaj suuna.
chi bol minii todiigvi olon hvnii amidrliinh ni baharhal. vneheer baharhaj bna. yamar ch goe yum dee
za gehdee bolioroi manai mgl baganuur oroh zamd hvrtel showh uulsuud enenees goe uuls baidag dendvvvvvvvv