Аялалын баг Чука, Тулгаа 25/01/10-ны өдөр 13 цагт нийслэл Анкарагаас гараагаа эхэллээ.

Эхний зогсоол Eskişehir хот уруу 250 км/ц-ын хурдтай хурдан галт тэргээр (Yüksek Hızlı Tren) 1 цаг 30 минут аялласны эцэст орж ирлээ.
Франц, Япон гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад хурдан галт тэрэг нь 500-600 км/ц т хүрдэг байхад Түркийнх 300 км/цаг хүрдэг гэнэ. Манай нэгэн багшийн ярьж байснаар Түркийн хурдан галт тэрэгний төсөл үр ашиггүй, өндөр зардалтай, муу болсон гэж ярьж байсан нь ортой харагдаж байлаа.

Хурдан галт тэргэнд анх удаа сууж байгаа бидний хувьд галт тэргээр аялах сайхан санагдлаа.
Eskişehir хотод 14:30-д орж ирлээ. Бид 2-г манай TÖMER-ийн найз Насаа (Anadolu Üniversitesi) тосож авлаа.
Вокзалаас гараад нутгийн ресторан Donas-т орж хоол идлээ. 3,5 лираар дажгүй сайхан хоол идээд гарлаа. Амт чанар сайтай, үнийн хувьд их боломжийн санагдлаа. Хоолонд орчихоод шууд хоттой танилцахаар Hamam Yolu, Adalar гэдэг газруудаар алхлаа.
Нэг ажиглагдсан зүйл бол хүн амынх нь ихэнх хувийг залуучууд эзэлж байлаа. Учир юу гэвэл уг хотод Osman Gazı Üniversitesi, Anadolu Üniversitesi гээд Түркт томоохонд тооцогддог 2 их сургууль байдаг юм. Хотын зохион байгуулалт, дэд бүтцээрээ Улаанбаатар хотоос хамаагүй илүү санагдаж байлаа. Улаанбаатар хот маань ядаж Түркийн жирийн нэгэн хотын хэмжээнд хүрчихвэл сайхан байна.

Удалгүй орой боллоо. Анадолу Их Сургуулийн дотуур байранд байрлалаа. Маргааш нь 26-ны өдөр Eskişehir хотын ганц том худалдааны төв Espark-т интернэд орж ээж үрүү мэйл бичлээ.
Маргааш İzmir лүү замдаа гарах учраас билетээ авахаар явлаа. Автобусны билетний үнэ асуулаа. 30 лир гэж байлаа. Тэгэхээр нь арай хямдаар нь галт тэрэгний билет 17 лираар худалдаж авлаа. Маргааш өглөө галт тэрэг байхгүй байсан болохоор шөнийн галт тэргээр 23 цагт гарахаар болж, хүн ихтэй байсан болохоор нэг дор бус, тус тусдаа билет авлаа. Тэр оройноо дахин нэг Donas-т орж хоол идлээ. Дэлгүүрээс замдаа идэх бага сага хүнс аваад дотуур байр орлоо. Орой явахаас өмнөхөн Насаа бид 2-г дуудав. Очсон чинь Насаа маш гоё нутгийн хоол (börek) авсан байлаа. Харамсалтай нь хоолоо идчихсэн байсан болохоор олигтой идэж чадаагүй шүү. Eskişehir хоттойгоо сайхан танилцуулж өгсөн Насаа найздаа маш их талархсанаа илэрхиилж байна.
Насаа найзынхаа цаашдын ажил үйлст нь өндрөөс өндөр амжилт хүсье!
Бид 2 вокзал дээр ирлээ. 23:00 цаг боллоо тэгсэн вагон цагтаа ирсэнгүй. Бид ихэд гайхан лавлахаас асуутал 1 цагаар хоцорч ирнэ гэлээ.
00:15-д хүлээж байсан галт тэрэг (İzmir Mavı) ирлээ. Eskişehir хотоос хөдөллөө. Вагон унтлагынх биш, суудлынх байсан учраас унтаж чадсангүй, дээр нь нэг дор сууж чадаагүй учраас уйдаад цаг хугацаа өнгөрөхгүй хэцүү байлаа. Тэгэхээр нь вагон ресторан орж суулаа. Нэг аяга халуун сүү уулаа. Тэгээд нэг ахтай танилцлаа. Бага зэрэг уйдсан бололтой бид 2 ч уйдсан болохоор цаг өнгөрөг гэж ярилцаж суулаа.
Бага зэрэг халамцуу ах маань Eskişehir хотод амьдардаг гэнэ. Төв банкинд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэнэ. Нилээн чинээлэгдүү хүн гэдэг нь ярианаас нь илт байлаа. Уйдаж байсан бид 2 нилээн хууч хөөрж цагийг өнгөрөөлөө. Өглөө сэрлээ. Босоод харсан ихэнх хүмүүс буусан Измир хот ойртсон байлаа.
Цаг агаар газар нутгийн байдал эрс өөрчлөгдсөн байлаа.Өвлөөс зунд ирсэн байлаа.
Өчигдөрхөн цас орж байсан Eskişehir хотоос ирсэн бид 2т таатай байлаа. Ulukent-т сүүлийн зогсоол тэндээс сервисээр Basmane руу явлаа. 27-ны өглөө 10 цагийн орчим Basmane Gar дээр ирлээ. Энэ удаад TÖMER-ийн найз Давка (Dokuz Eylül Üniversitesi, İşletme Bölümü öğrencisi) тосож авлаа.Урд шөнө сайн унтаж амраагүй учир шууд Давкагийн байрладаг дотуур байр луу явлаа. Buca-д байдаг Hoca Ahmet Yurt





Баярлалаа. Чамд ч гэсэн амжилт хүсьe