Сайн байна уу? Хайрт ээжээ. Хүү нь энэ захиандаа Аляска-д өнгөрүүлсэн 1 сарынхаа талаар бичлээ.

Snopac Products Inc компаний загас боловсруулах үйлдвэрт ажиллах болсон билээ. Үйлдвэр Wood River гэдэг голын эрэг дээр байрладаг. Энэ газар 6 сарын 15-дын үеэр загасны сэзон (улирал) эхэлдэг. Жил бүрийн 6 сарын 15-даар Номхон далайгаас салмон загас олон саяаараа түрсээ шахахаар Аляскийн голуудад ирдэг гэнэ. Тэр үед нь замд нь хүмүүс барьж авдаг. Энэ жил хэдий 6сарын 15 өнгөрсөн ч гэсэн загас ирсэнгүй. Голын ус хэт хүйтэн байгаагаас загас ирэхгүй байна гэж үйлдвэрийн мeнeжир Рик бидэнд яриж байсан юм. Бид загасаа хүлээсээр. Эхний 1 долоо хоног ямар ч ажилгүй дэмий сууцгаав.
6 сарын 21 бага зэрэг загас ирснээр дадлага ажил Training Day эхлэв.

Би өрөөнийхөө хүүхдүүдтэй хамт 3 дугаар ээлжинд (C shift) бүртгүүллээ. Манай ээлж орой 10 цагт эхлээд маргааш өдрийн 14:30 минутанд дуусах байлаа. Өдөрт 16 цаг 30 мин ажиллана, унтах цаг өдөрт eрдөө 4 цаг 30 мин.
Урд өмнө ийм ажил хийж үзээгүй надад ямар хүнд даваа хүлээж байсныг төсөөлөх ч үгүй байлаа. 6 сарын 26-нд өдөрт 16 цаг ажиллаж эхлэв.
Эхний 7 хоног дуусаагүй байхад эхний хүүхэд ханиад хүрч халуурч эхлэв.
Хүүхдүүд ажилдаа ирэхээ болив. ажлаасаа бултаж эхлэв. Миний ч гэсэн хоолой өвдөж бага зэрэг ханиад хүрэв. Нийт хүмүүсийн 70 хувь нь ханиад хүрч хоолой нь өвдсөн гэхэд хэлсдэхгүй байх. Нэг хүүхэд хөлийн сарвуугаа машинд дайруулж таягтай явдаг болов. Нэг хүүхэд xөлдүү загас хуруун дээрээ унагаснаас болоод хуруу нь хөхөрсөн. Нудэндээ бохир ус оруулснаас нүд нь улайж халдвар авсан. гэх мэт осол аваар их тохойлдож байлаа. Хөргөгчнөөс хүйтэн агаар гарч байсан тул амьсгалахад уушги хуурай оргиод хий ханиалгаад байлаа. Орчин туйлийн хүнд: 1. Хүйтэн 2. Чийгтэй 3. Өмхий 4. Бохир (сүүлдээ үйлдвэр цус нөжөөр дүүрч эхэлсэн, цуст там л гэсэн үг)
16 цаг өмсвөл норно.Тийм болохоор ажлын завсарлагаанаар угаалгын машиний хатаагчинд хийж хатаадаг болов. Миний санааг манай найзууд ч хэрэгжүүлсэн дээ.16 цаг усны гутал өмсөөд байхаар гутал байнгын чийгтэй. Анхандаа даавуун оймс сольж өмсдөг байв. Дараа нь дэрнийхээ уутыг ураад ороолт болгож ороов. Бас л нэмэргүй. Тэмээний ноосон оймсоо өмсөөд даавуун ороолтоор ороов. Ороолт маань шал ус болоод ноосон оймс маань хуурай. гэхдээ 6 цагаа л даана
Хамарнаас цус гарч эхлэв. Ажлаа тараад байрандаа ирээд гутлаа хатаах гээд гадаа тавихаар гутал хатахгүй. Чийгтэй гутлаа өмсөөд явна гэхээс хамаг бие яс хавталзана.
гар хавдаад атгаж чадахгүй
Нэгэн өдөр ажилдаа явах гээд автобусандаа сууж байлаа. 2 удаа ажлаас хоцорвол ажлаас хөөж гэр лүү чинь буцаана гэж компаний ажилтан мэдэгдлээ. ханиад хүрч хоолой өвдөх бол юy ч биш.
хөл нойтон байхаар амархан дараад байв.
Үргэлж нэг байрандаа жогсоо ажил хийхээр гуяны арын булчин маш их өвддөг юм байна лээ.
Нэг турк хүүхэд тэр өдөр хоцров. Гэтэл энэ нь түүний 2 дох хоцролт байлаа.
Түүнийг шууд хөөв. Тэр өдрийн онгоцоор Аnchorage руу явуулав. Онгоцны мөнгийг цалин дээрээс нь суутгасан.Өрөвдөлтэй. Мөнгө хийхээр ирсэн хүүхдийн мөрөөдөл талаар өнгөрөв бололттой Компани бага зэрэг доголдол гаргасан хүмүүсийг хөөж эхэллээ. Тэдэнд одоо олон тооны ажилчид хэрэггүй болжээ. Учир нь төлөвлөснөөс маш эрт загасны тоо хэмжээ өдөр өдрөөр багасч эхэлсэн байна. Сүүлд компаний жинхэнэ эздүүд ирэв. Үйлдвэрийн үйл ажиллагаа тэдэнд таалагдаагүй бололтой мeнeжирийг ажлаас халав. Бид нарыг улам бүр нохой мэт ажиллалуулав. Машинуудын хурдыг нэмэв.Урд нь 1 сэкундэд 1 загасны гэдэс нээдэг байсан бол одоо 2 болов.
Энэ бүх саад бэрхшээл миний амьдралд том сургамж болж өглөө.Хүн зовлон үзэх тусам улам бүр тэсвэр хатуужилтай болдог юм байна лээ.
Ээжээ
2008 оны 07 сар
Аляска, Диллингхам
