(JFK International Airport)
Истанбулийн цагаар 13:00 т нисээд 23:30 т цагт газардсан юм. Харин газардах үед New York-д 16:30 болж байлаа. Миний хувьд 6 сарын 7 маш урт болж байна. Нар мандаад л мандаад л. Жаргадаггүй. Нараа дагаад нисээд байгаа болохоор нар жаргахгvй байгаа юм.
Онгоцонд Түркүүд олноор явж байсан юм. New York-д газардахад Euro 2008-д Түркийн шигшээ баг Португалд 1-0-ээр хожигдож байна гэсэн мэдээг онгоцонд зарлаж байсан нь сонин санагдаж байлаа.
New York-ын нисэх буудалд буухад анх ажиглагдсан зүйл бол нисэх буудлын ажилчид нь ихэвчлэн африк гаралтай америкчууд, буурай хөгжилтэй орны цагаач иргэд байсан юм. Америк гэхээр буудал нь гоё байгаа байх гэсэн чинь тийм биш байлаа. JFK төсөөлж байснаас хамаагүй муу нисэх буудал байлаа. Истанбулын Ататурк нисэх онгоцний буудал, Бээжингийн нисэх онгоцны буудалтай харьцуулбал хамаагүй жижэг тэгээд хуучин байлаа. 
(Энэ киоскноос iPod худалдаж авч болно.)
Цагийн зөрөөнөөс болоод аян замдаа ядарснаас болоод нойр их хүрч байна.
(JFK International Airport)
(Delta Airlines-н хаалга)
Одоо Seattle орохоор онгоцоо хүлээж байна ороод л унтлаа.
Баяртай.
6 сарын 8 02:10
Истанбулын цагаар
6 сарын 7
19:10 New York-ын цагаар









