ANKARA TO ISTANBUL: 2008/05/30

2010/5/30 16:06 Истанбул уруу замдаа гарах гээд автобусаа хүлээж бaйна.

Түркчүүд наймаандаа сайн хүмүүс юмаа. Билeтээ зарах гэж байдаг аргаар vзчих юм. Авая гэж хэлээгүй байхад чинь шууд билeт гарт атгуулаад мөнгөө өг гэх юм. Үнийн хувьд янз бүр. Компаны үйлчилгээнээс хамаардаг. Жишээ нь дотроо Wi-Fi, чихэвчтэй гэх мэт нэмэлт тоноглолтой тэгээд илүү нэр хүндтэй компанийн автобуснууд нь илүү өндөр үнэтэй. 20-40YTL (1YTL=1000 төг) хооронд билeт зарж байлаа. Би ч жаал хэсэж байгаад хамгийн хямд 20 YTL-р билeт авлаа.

Түркчүүд хот хоорондын тээвэрт галт тэрэг гэхээсээ автобусыг илүүд үздэг.

  • Учир юy гэвэл:

1. Түрк Улс зорчигч тээврийн автобусаа (ихэвчлэн Mercedes Benz) өөрсдөө дотооддоо үйлдвэрлэдэг.

2. Зам сайтай.Том хотууд нь хурдны замаар холбогдсон.

3. Вагоноос илүү хурдан (дундаж хурд 110км/цаг).

3 цаг яваад нэг газар зогслоо. Гадаа гарч цэвэр агаар авлаа.

Замд явж байхад замын 2 талыг хувийн компаниуд моджуулсан байлаa. Тэгээд ямар компани моджуулсан гэдгээ бичсэн самбар босгосон байсан юм. Миний бодоход их зөв санаа. 1. Улс зардал гаргахгvйгээр орон нутгийг ойжуулж байгаа юм . 2. Моджуулсан компани бястхан сурталчилгаагаа хийж байгаа юм.Улсад ч тэр компанид ч тэр хоёyланд нь ашигтай.

Одоо дахиад 3 цаг яваад Истанбул орно.

Update: 2010 он Түркийн автобусны үйлчилгээ 2008 онд байснаасаа асар хурдацтайгаар хөгжсөн байхыг хэд хэдэн зүйлээс харж болох юм. 1. Суудал бүрд тв 2. Утасгүй интернет 3. Замд зогсдог газрууд нь шинээр баригдаж ашиглалтанд орсон