2008 оны 6 сарын 4: Анхны Тэмдэглэл

Сүүлийн шалгалтаа амжилттай өгснөөр ийнхүү амралт эхэллээ. Одоо миний өмнө маш урт зам хүлээж бна. Юун зам гэж гайхаж байж магадгүй. Энэ зун Aмeрик явахаар боллоо. Ойр дотныхоо найзууд мөн ээждээ зориулж эрх чөлөөний орон уруу аялласан талаараа тэмдэглэл хөтлөхөөр шийдсэн билээ. 

Амралт эхэлсэн өдрөө л замдаа гарлаа.
Энэ замаа амжилттай туулаад санасан хэргээ бvтээгээд ирэхийн тулд бүхэл чадлаарай зүтгэх болно. Та нар ч гэсэн надтай хамт аялаж хамт байгаарай. 

Аялалын маршрут: 

Ankara-İstanbul-New York-Seattle-Alaska-Seattle-Washington-New York-İstanbul-Ankara:

гэсэн маршрутаар явж 4 сар гаруй үргэлжлэх болно. 4 сарын хугацаанд зүгээр дан аялаад байхгүй (аялая ч гэсэн тийм мөнгө байхгүй л дээ 🙂 Хажуугаар нь ажил хийнэ. Мөн Амeрикт цахилгаан бараа хямд учраас бага зэрэг худалдаа хийх байх.

Oдоо замдаа гарлаа.