TO WASHINGTON DC: 2008/07/16

Seattle-д шөнийн 01 цагт газардлаа. Тэр шөнөө миний хийх чухал ажил бол Вашингтон DC хүртэлх онгоцны билeтээ худалдаж авах байлаа. Өмнө нь үнийн талаар судалгаа хийсэн байсан тул аль агаарын тээврийн компаниас билeт авахаа мэдэж байв. Интэрнэт хайх үлдлээ. Лаптоптой хүн байвал гуйгаад internet-р худалдаад авчихна гэж төлөвлөсөн байлаа. Онгоцны буудлаар хэд тойров. Шөнө байсан болоод ч тэр үү Лаптоп той хүн эр харагдсангүй. Явж явж нэг ази залуугийн өмнө лаптоп байхыг олж харлаа. Юy ч гэсэн очоод гуйна даа. гэж бодов. Би очоод ''Tа надад лаптоп 5-10 минут хэрэглүүлж туслаач'' гэж гуйлаа. Залуу: ''Интэрнэтийн сүлжээ байхгүй.'' гэлээ.  ''Хаанаас ирсэн'' гэж асуув Би: Мongolia Залуу: ''хаана байдгийн'' гэлээ. Тэгэхээр нь чи хаанаас ирсэн юм гэтэл ''Xонг Kонг'' гэнэ.  Тэгэхээр Wo shi Meng Gu ren ( Би монгол хүн = Утгачилбал би бvдvvлэг монгол байна) гэж хятадаар хэллээ.Тэгсэн нэг юм монгол гэж ойлгож байх шиг. ''Хятадаар ярьдаг уу'' гэж байна Би: үгүй Олимп үзэх гээд бээжин явж байгаа гэнэ. ''Ямар ч байсан баярлалаа.'' Гээд явлаа. Эцсийн арга нисэх буудлын нэт.Интэрнэт cafe гэж юм байхгуй.З үгээр нэг автомат машин байдаг юм билээ.  Аймар үнэтэй хамгийн багадаа 5$ төлөх ёстой минут нь 35 цeнт тэгэхээр цаг нь 21$ гэсэн үг. Аnchorage гэдэг хотод байхдаа интэрнэтэд орчихдог байж гэж амаа барив. тэнд минут нь 20 цент хамгийн багадаа 1$ төлөх ёстой байсан юм. 5$ төллөө. 14 орчим минут байлаа. Яаравчлан Virginamerica.com сайт руу орж 190 доллараар билeтээ захиаллаа. Virgin зөвхөн 2, 3 дахь өдрүүдэд вашингтон руу 190ээр нисдэг юм байна. бусад өдрүүдэд 400$ Өнөөдөр лхагва гариг . Өнөөдрийн хамгийн сүүлийн онгоцний билет авав. Ашгүй 5-6 суудал хоосон байлаа. Нэг юм билэтээ аваад сэтгэл амарч хэвтэх газар хайхаар явлаа. Хэвтчихмээр боломжийн газруудад аль хэзий нь хүмүүс байраа эзэлсэн байв. Нэг сандал оллоо. Гэдэс өлсч байсан тул Аляскаас авчирсан xамбургэрээ идлээ. Хэвтлээ.Нэг мэдсэн унтчихсан байна. өглөө болж байна. Одоо Seattle-н төв орох ёстой. урд нь Seattle- д 7 хоносон тул хаанаас автобусанд сууж хэдийг төлнө гэдгээ мэддэг болсон байлаа.