PUBLIC TRANSPORTATION

Seattle хотын нийтийн тээврийн хэрэгсэл Энэ буландаа аялласан хотуудынхаа нийтийн тээврийн vйлчилгээний талаар бичэхээр шийдлээ. Нийтийн тээврээр зорчих тасалбарын vнэ жирийн vед 1,5 $ ачаалалтай vед 1.75 Та билэтээ авснаас хойш 2 цаг 30 минутийн дотор дахиад хэдэн ч автобусанд сууж болно. Хотын төвдөө (Downtown) өглөө 6 цагаас орой 7 цаг хүртэл автобусанд үнэ төлбөргүй үйлчлүүлж болно. Мөн энэ хугацаанд хотын төвдөө автобус газар доогуур түнэлээр явна. Бусад үед газар дээгүүр явна.  Автобуснууд нь манайд байдаг автобуснуудыг бодвол хамаагүй урт гэхдээ хоёр хаалгатай. Орой 7 цагаас хойш хойд хаалгаар буух хориотой. Автобусны мөнгөө тааруулж өгөхгүй бол танд хариулт мөнгө өгөхгүй. Автобуснууд тогтоосон хуваариар явна. Буудал дээрх жижиг самбар дээрээс хэзээ автобус ирэхийг хялбар мэдэж болно.