ROAD TO ALASKA

Seattle-ээс Аnchorage хүртэл Alaska Airlines-аар vйлчлүүллээ. Ажиллах газар уруугаа явахын тулд Аляскын хамгийн том хот Anchorage-ээр дайрах ёстой байсан юм. Anchorage орох гээд онгоцондоо суугаад байж байтал миний өмнө талын хажууд эгнээнд сууж байсан нэг хүүхэд бөөлжиж эхэллээ.

Түүнд үйлчлэгч уут өглөө. Хэсэг хугацааны дараа арай дээрдсэн боловч гаднаас бөөн хүмүүс ороод ирлээ. Америкчууд гэж сүртэй хүмүүс шинжилгээ авах гэж байгаа гэнээ. Нөгөө хүүхдээс цусны шинжилгээ газар дээр нь авч  даралтыг нь үзэв. Сүүлийн хэд хоног хаана юу хийсэн гэж шалгааж эхлэв. Хаашаа явж байна гэхэд Диллингхам ( миний бас очих гэж байгаа хот) гэж байгаа сонсогдов. Түүнээс болоод онгоц цагаасаа хоцорч хөөрлөө. Дараагийн онгоцноосоо хоцрох вий гэж айж байлаа. Миний эргэн тойронд испани хэлтэй олон хүүхдүүд сууж байлаа. Тэд нар бас Диллингхам явж байгаа гэнэ. "Эд нартай хамт ажиллах юм болов уу" гэж дотроо бодож байлаа. Тэгтэл онгоцны ахмад: "Диллингхам явж буй хvvхдvvд санаа зоволтгүй та нарыг ирэхээс нааш та наргүйгээр онгоц хаашаа ч явахгүй" гэлээ. Сэтгэл амар 3 цаг гаруй нисээд Anchorage хотод газардлаа.