Америкт ирсэн гэхээсээ илүү Азид байгаа юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Учир юу гэвэл оюутнуудынх нь талаас ихэнх нь ази хүмүүс байсан юм. Хаашаа ч харсан Хятад, Солонгос, Япончууд.
Америкчууд өөрсдөө бараг сурдаг юм уу гэмээр. Оюутан болгон лаптоп дээрээ хичээлээ хийгээд iPod-оо сонсоод сайхан байна лээ.
Оюутнууд нь цаанаа л нэг өөр бүгд л сайхан хувцаслацгаасан, өнгөлөг, жавхаалаг. Хүмүүс нь их найрсаг. Газрын зураг бариад зогсож байтал нэг охин ирээд хаана хүрэх гэж байгаан би заагаад өгөе гэж байх юм.
Hомын сангуудаар нь орж үзлээ. Маш гоё юм. Тэдний дундаас xамгийн гоё нь Suzzola library юм шиг санагдлаа.
(Suzzola номын сан)
(Suzzola номын сан, дотор тал)
(Төв уншлагын заал)
1923 онд баригдсан гэнэ. 2 давхарт байдаг уншлагын танхим нь уран барилгын бүтээл байлаа.
(Odegaard Undergraduate Library)
Эндхийн номын сангийнх нь нэг онцлог хүн болгонд үйлчилгээ нь нээлттэй байдаг юм байна.















