SEATTLE: 2008/06/08

6сарын 8-нд шөнийн 1:00 Seattle-н Sea-Tac нисэх онгоцны буудалд газардлаа. Тохирсон ёсоороо намайг Батаа (Батаагын талаар дараа танилцуулна.) хүлээж байлаа. New York-ийн нисэх онгоцны буудал ачаалал ихтэй байсан учраас манай онгоц 1 цагаар хоцорч хөөрсөн юм. Манай онгоц хөөрөх бэлтгэлээ хийж нисэх зурвас дээр жогсож байхад араас 7-8 онгоц дугаарлан хүлээж байлаа. Ачаагаа хулээж аваад буудлаас гарлаа. Буудлаас гартал цаг агаар бодож байснаас маш хүйтэн байлаа. Батаагийн гэр лүү явахаар автобусны буудал орлоо. автобус 1:30 ирэх ёстой байлаа. Цаг 1:20 болж байлаа. 10 минутийн дараа автобус ирлээ. Автобусанд мөнгөө тааруулж өгөхгүй бол хариулт мөнгө өгдөггүйг Батаа надад санууллаа. Дөнгөж газардсан надад мэдээж задгай мөнгө байхгvй байлаа. Батаа ингэнэ ч байх гэдгийг мэдээд надад мөнгө задлуулж авчирсан байв. Батаа 1 доллар 50 цeнт надад өглөө. 10 минутийн дараа автобус ирлээ. Суулаа. Суугаад явж байхад ихэвчлэн хар арьстанууд, ядуувтар хүмүүс автобусанд суусан байсан нь ажиглагдсан юм. 45 минут явсны эцэст хотын төв Downtown-д ирлээ.

Нэг буудал дээр зогстол 2 цагдаа орж ирээд бүх хүмүүсийг буухыг шаардлаа. Бид 2 юу болсныг ер ойлгосонгүй яaгаад гэж асуутал цагдаа юу ч хариулсангүй. Автобуснаас буулаа. Өөр автобус хайхаар алхлаа. Тэгсэн тэдний гэр лүү явдаг сүүлийн автобуснаас хоцорсон байлаа. Өөр дөхчих автобус хайтал 3:30д нэг байлаа. Цаг 2:30 болж байв. 1 цаг хүлээх яaх уу гэж байтал такс ирэв. North 16th Street xvртэл хэдээр явах гэж асуутал 15$ гэв. Батаа автобус хүлээх үү эсвэл явах уу гэж асуув. Би явсан ч яaхуу гээд таксиндаа суугаад хурдны замаар маш хурдтай явсаар удалгүй тэдний гэрт ирлээ. Төлбөр 15,3$ гарлаа. Би 20$ өгтөл жолооч надад 3$ хариулж өглөө. 70 цeнтийг тип болгон суутгасан нь тэр юм гэнэ.

(Батаагийн гэр) 

(Энэ хаусны доод давхрыг нь хөлсөлдөг юм билээ.)  (Энэ гудамжинд гэр маань байдаг.)

Гэртээ орж ирээд монголоос ээжийн өгч явуулсан махаар Батаа надад гурилтай хоол хийж өглөө.

Өлссөн надад маш их таалагдлаа. Дараа нь цаг алдалгvй cайн явж ирсэн тухайгаа ээжид интэрнэтээс мэссeж бичиж мэдэгдлээ. Аян замдаа их ядарсан учир шууд унтлаа.